Skip to content

Ulzi #27

Description

@fqcthz29yz-cloud

Харанхуй шөнө бичсэн дуу нь
Хатан чамайг үгүйлэх юм
Хайрлаж байсан үе нь
Хайран чамайг сануулах юм

Бодол дотор ирсэн төрх нь
Буцаж гарахгүй үлдэх юм
Бүсгүй чиний минь төрх нь
Байс хийгээл үзэгдэх юм

Хонгор жаахан чамайгаа би
Хагацаад явна гэж бодсонгүй
Хос цамц өмсөнө гэж бодов ч
Хонгор жаахан чи минь явчиж

Яргуу цэцэг жилд нэг дэлгэрч
Яргуу мэт чи жил бодогдов
Ялдамхан чи минь надаас явж
Яргуу мэт чамайгаа би алдлаа

Танхил бүсгүй чи минь
Тэрхэн хугацаанд явчихлаа
Тэвчилгүй би дахиж гуйсан ч
Тэр хол явчихжээ чи надаас

Хур бороотой шөнө нь
Хатан чи минь зүүдлэгдлээ
Харц дүүрэн баяр баясал нь
Хайран чамайг алдаад явлаа

Хэзээ нэгэн өдөр чамтай цуг
Холын хол аялалд явахсан
Хүсэл мөрөөдөл нь ч гэсэн
Хатан чамайг аа үгүйлнэ

Гэрэлт цагаан чиний царай
Гол зүрх рүү минь орлоо доо
Ганган биш ч чиний үзэмж
Гол хүн минь боллоо доо

Хайр дагаж би гуниж хоцорч
Хонгор чамайг би алджээ
Хайранд эрт нэвтрэн орж
Хагалах юм сэтгэлийн шилээ

Мартаагүй шүү чамайг би
Минийх байсан гэж санах юм
Мартахгүй шүү чамайг би
Маргааш бас ирээдүйд ч****

Activity

Sign up for free to join this conversation on GitHub. Already have an account? Sign in to comment

Metadata

Metadata

Assignees

No one assigned

    Labels

    No labels
    No labels

    Projects

    No projects

      Milestone

      No milestone

      Relationships

      None yet

      Development

      No branches or pull requests

      Issue actions